
Арьсанд эрчимтэй чийгшил, тэжээл өгч, толигор гэрэлтсэн харагдуулах гидрогель маск.
CHAEWUN Hydrogel Mask Pack нь арьстай нягт наалдаж, масканд агуулагдах идэвхт найрлагуудыг арьсанд жигд хүргэхэд зориулагдсан гидрогель маск юм. Арьсны чийгийг нөхөж, хуурайшилтаас үүдэлтэй тавгүй мэдрэмжийг багасган, арьсыг илүү зөөлөн, булбарай, эрүүл гэрэлтсэн харагдуулахад тусална.
Гидрогель бүтэц нь арьсанд сэрүүцүүлсэн, тав тухтай мэдрэмж төрүүлэхийн зэрэгцээ нүүрний хэлбэрт сайн тогтож, гэрийн нөхцөлд арьсаа эрчимтэй арчлах боломжийг бүрдүүлнэ.
• Арьсанд эрчимтэй чийгшил өгнө
• Хуурайшиж, ядарсан арьсыг тайвшруулж, тэжээлээр хангахад тусална
• Арьсыг илүү толигор, зөөлөн харагдуулна
• Арьсны уян хатан, булбарай байдлыг дэмжинэ
• Бүдгэрсэн арьсыг эрүүл, гэрэлтсэн харагдуулахад тусална
• Гидрогель бүтэц нь арьсанд нягт, тав тухтай наалдана
✓ Хуурай, чийг дутагдсан арьс
✓ Арьс барзгар, өнгө алдаж ядарсан мэт харагддаг үед
✓ Нүүр будалтын өмнө арьсаа чийгшүүлж бэлтгэхэд
✓ Илүү толигор, булбарай, glow эффекттэй арьстай болохыг хүсэж байгаа хүмүүст
✓ Тусгай өдрийн өмнөх эрчимтэй арчилгаанд
Tip: Илүү сэрүүцүүлсэн, тайвшруулах мэдрэмж авахыг хүсвэл хэрэглэхийн өмнө маскаа хөргөгчинд хэсэг хугацаанд байлгаж болно.
Илүү бүрэн арчилгаа хийхийн тулд CHAEWUN Pudding Mist Ampoule-аа хэрэглэсний дараа Hydrogel Mask Pack тавьж, арьсандаа нэмэлт чийгшил болон тэжээл өгөөрэй.
CHAEWUN – арьс арчилгааг илүү хялбар, илүү glow болгоно.